МҮЭХ-ны ерөнхийлөгч, Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх, Фенг шүйг анх Монголд дэлгэрүүлсэн гээд л түүх намтар арвинтай С.Ганбаатар гишүүн Оюунтолгойд хамаг анхаарлаа хандуулж ажиллаж үүнийхээ хариуд сайн муугаараа мөн ч их бичүүлсэн. Энэ бүхнийг өнөөг болтол давж гарсан эрхэм гишүүн эцэстээ тэвчээр нь алдарч өөрийг нь янз бүрээр ярьж яваа хүмүүстэй тооцоо бодох гэнэ. Тэрбээр нэр бүхий есөн хүнийг шалгуулахаар АТГ-т өгсөн бөгөөд тэдний дунд нэгэн нэрт нийтлэлч байгааг хэлсэн байна.
Эх сурвалж: www.grandnews.mn