
Японы Токиогийн булангийн гадна өнөөдөр өглөө /III.18/ 3:20 цагт ачаа тээврийн хоёр хөлөг онгоц мөргөлджээ. Японы эргийн харуулынхны мэдээлснээр Миурагийн хойгт Панамын тугтай “Beagle III” хөлөг онгоц, Өмнөд Солонгост бүртгэлтэй “Pegasus Prime” усан онгоцыг мөргөж, осолдсон байна. Ослын улмаас “Beagle III” усан онгоц живж, хөлгийн багийн 20 хятад хүнээс найм нь сураггүй болжээ. Мөн зургаан хүн хөнгөн, нэг нь хүнд гэмтэл авчээ. Харин “Pegasus Prime” усан онгоцон дээр багийн 14 хүн байсны зургаа нь Өмнөд Солонгос, найм нь Мьянмарын иргэн аж. Одоогоор ослын газарт Японы эргийн харуулын нисдэг тэрэг, 10 хөлөг онгоцнууд ажиллаж байна.
“Beagle III” хөлөг онгоц нь 12,630 тонн, “Pegasus Prime” усан онгоц 7406 тоннын жинтэй аж.