
Энэ жишгийн дагуу Юнител групп өөрийн системийг иж бүрнээр нь шинэчлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлэн дуусах шатандаа явж байна.
Шинэ системд шилжсэнээр урьдчилсан төлбөрт хэрэглэгчиддээ зориулан яриа, мессеж, дата гэсэн багцуудыг агуулсан “Смарт” үйлчилгээг өнгөрсөн оны 12-р сараас амжилттай нэвтрүүлээд байна. Дараа төлбөрт хэрэглэгчдийг уг шинэ систем рүү шилжүүлэх ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд цаашид орчин үеийн хэрэглээний онцлогт нийцсэн шинэ багцууд гаргах болон гэр бүлээрээ нэг дансаар үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээг багцлан хэрэглэх гэх мэт өргөн боломжууд нээгдэх юм.
Системийг цогцоор нь шинэчлэх нь нарийн төвөгтэй, олон үе шатыг хамардаг тул ажлын явцад тодорхой хүндрэлүүд гарч болзошгүй байдаг.
Алсыг харсан энэхүү шинэчлэл нь эрхэм хэрэглэгч танд олон дэвшилтэт давуу талуудыг олгох бөгөөд бидний ажлыг ойлгож, дэмжин хүлээж авна гэдэгт итгэж байна.
Юнител групп