Мал эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Мал эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөлдөнө

“Салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 25-ны өдөр болно. Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулж буй юм. Энэ зөвлөгөөн нь зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад салбар хоорондын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг зохион байгуулах нь дан ганц эрүүл мэндийн салбарын ажил бус мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа чухал ажээ.

Уг зөвлөгөөнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн "Мал аж ахуйн төсөл", Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, 21 аймгийн эрүүл мэндийн газар гэх мэт холбогдох бүхий л албаны удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн 155 хүн оролцох юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж