70 мянгын олголт 91.7 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

70 мянгын олголт 91.7 хувьтай байна

Монгол Улсын иргэн бүрт Хүний хөгжил сангаас 120 мянган төгрөгийн хишиг хувь хүртээхээр төсөвлөсөн билээ. Энэ мөнгөний 70 мянгыг нь олгох ажил энэ оны хоёрдугаар сарын 1-ээс орон даяар эхэлсэн юм. Энэхүү ажлын явц зургадугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 91,7 хувьтай байгаа тухай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам вэб сайтдаа мэдээлсэн байна. Харин энэхүү хишиг хувийн үргэлжлэл болох 50 мянган төгрөгийг ирэх долдугаар сарын 1-ээс эхлэх ба иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн авах боломжтой. Тиймээс иргэний бичиг баримтын зөрчилтэй иргэд одооноос зөрчлөө арилгаж, цэгцлэхийг сануулж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж