Дур булаам эмэгтэй байхын тулд эрчүүдийн шүүмжийг сонсоё | News.MN

Дур булаам эмэгтэй байхын тулд эрчүүдийн шүүмжийг сонсоё

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Дур булаам эмэгтэй байхын тулд эрчүүдийн шүүмжийг сонсоё

Эмэгтэй хүний хувьд дур булаам байна гэдэг нь эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөхийг хэлж буй хэрэг. Дур булаам, секси биш харагдах нь эмэгтэй хүний биеэ авч явахад эсрэг нөлөө үзүүлдэг юм. “Өөрөөсөө зай барихыг сануулж буй” мэт энэ таагүй байдлыг эрчүүд маш хурдан тусган авдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар эмэгтэйчүүд эрчүүдийн нүдэнд “секси” биш харагддаг юм бол:

Надад хамаагүй гэсэн бодолтой эмэгтэй
Зарим эмэгтэйчүүд зориудаар “секси” биш харагдах сонирхолтой байдаг юм. Тэд энэ байдлаа өөрийн зан авир, хувцаслалт, үйл хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргадаг. Харин энэ авир нь хүмүүст хоёр янзын  сэтгэгдэл төрүүлдэг  байна. Үүнд,
а)  Өөрийгөө үл тоомсорлогч бүсгүй
б) Бусдад яаж харагдаж байгаа нь огт падгүй гэж боддог хэнэггүй эмэгтэй.

Тэгвэл ийм  бодолтой эмэгтэйн нийтлэг төрх нь:
Нямбай биш зан
Хиртэй хувцастай явах
Амнаас нь эвгүй үнэр ханхлах
Хувцсан дээр нь энгэсэг, уруулын будаг нялагдсан байх
Үс нь арчилгаагүй
Үнэртэн түрхээгүй
Хөлнийх нь үс хэт ургасан
Суганы үсээ авдаггүй
Улиралдаа тохируулан хувцаслаагүй гэх мэт.

Магадгүй нэг удаа таагүй төрхтэй байхад чинь таарсан эр хүн “өршөөж” болох л байх. Гэхдээ эрчүүд энэ эмэгтэй дандаа ийм байдаг юм уу аль эсвэл ганц удаа ийм байхад нь таарчихсан юм уу гэдгийг  мэдэхгүй шүү дээ.  

2. Өөрийгөө бусдаас доогуур үнэлэгч эмэгтэй
Өөрийгөө бусдаас доогуур үнэлэх нь эр хүнийг өөрөөсөө түлхэж байгаа хэрэг. Энэ бол маш буруу зан. Харин ч бүр өөрийгөө үнэлж, омог бардам байх нь секси харагдахын эхлэл бөгөөд өөртөө итгэлтэй эмэгтэй эр хүний  нүдэнд дур булаам харагддаг.

Эрчүүд ямар дүр төрхтэй эмэгтэйг өөрийгөө үнэлдэггүй гэж дүгнэдэг вэ:
Илүү жинтэй
Эв хавгүй хөдөлгөөнтэй
Унтарсан, очгүй харцтай 
Өөртөө итгэлгүй
Энгийн хийцтэй, хөвөн даавуун дотуур хувцастай
Идэвхгүй байдалтай
Биеэ өөд татах сонирхолгүй
Булчин шөрмөс султай, цэх биш унжгар алхаа гишгээтэй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж