Үерийн улмаас 1000 гаруй хүн сураггүй болов

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас 1000 гаруй хүн сураггүй болов

Бразилийн зүүн хойд нутгаар их хэмжээний үер болж, 1000 гаруй хүн сураггүй болсон тухай AFP энэ сарын 22-нд мэдээлж байна. Энэ тоог тус орны Алагоас мужийн захирагч Теутонио Вилела Фильо (Teotonio Vilela Filho) хэлэв. Хохирогчдын тоо өснө гэж тэр түгшиж байна. Estadao порталын сүүлийн мэдээгээр зөвхөн Алагоас мужид усан бороо болон түүнийг дагалдсан газрын нүүлтийн улмаас 26 хүн амиа алдсан ба нийтдээ зүүн хойд нутагт 36 хүн амиа алдаад байна.  Тиймээс Алагоас мужид онц байдал зарлалаа. Үер ба газрын нуранги Бразилд бараг тогтмол болж байдаг бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард үерт 400 хүн амиа алдсан билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж