
гоц халдварт шүлхий өвчин зүүн гурван аймагт гарч, тодорхой бүс
нутгуудад хөл хорио тогтоон, зүүн бүсийг аймгуудаас мах нийлүүлэхийг
хориглоод байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн
газар болон аймаг орон нутгийнхан хамтран шүлхийн бүс дэх малд
вакцинжуулалт хийж байгаа. Гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь,
Говь-Сүмбэр аймгуудад дэглэмийг бууруулсан ч хөл хориош
цуцлаагүй байгаа билээ.
Яг одоогоор малын гоц халдварт
шүлхий өвчин гарсан аймгуудад нөхцөл байдал ямар байгаа талаар Мал
эмнэлэг, үржлийн газрын Дэд дарга П.Болортуяагаас тодрууллаа.
-Шүлхий өвчний тархалт бүрэн зогссон уу. Одоогоор нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Шүлхий
өвчний тохиолдол Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 13 суманд
бүртгэгдсэн. Үүнээс 12 сумын дэгдэлт одоогоор намжсан байна. Сүүлийн 10
хоногт ахин дэгдсэн талаарх мэдэээл ирээгүй. Харин сүүлд Говь-Сүмбэр
аймгийн гурван сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумд сүүлд шүлхийн
тохиолдол гарсан. Дээрх нутагт идэвхжил буураагүй байна.
-Вакцинжуулалт хэр явцтай байгаа бол?
-Шүлхийгээр
өвчилсөн нийт малын 92 хувийг вакцинжуулаад байна. Өнөөдрийн хувьд,
идэвхтэй байгаа Говь-Сүмбэр аймаг, Дорноговь аймгийн Даланжаргалан сум
руу вакцин хүргэх ажлыг зохион байгуулна.
-Одоогоор хэдэн малыг устгасан бэ. Малчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Шүлхий
гарснаас хойш одоог хүртэл нийт 3387 малыг устгаад байна. Одоогоор
малчдад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаарх тоон мэдээлэл,
шийдвэр тодорхой гараагүй байна. Ер нь халдвар дууссанаас хойш буюу
сүүлийн малыг устгасны дараа малчдын хохирлыг малын үнэлгээний 90 хувиар
тооцож нөхөн олговор олгодог.