“Миний Улаанбаатар” хүүхдийн нүдээр

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Миний Улаанбаатар” хүүхдийн нүдээр

“Миний Улаанбаатар” хүүхдийн нүдээр
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас, нийслэлийн 10-13 насны хүүхэд багачуудын дунд “Миний Улаанбаатар” гар зургийн уралдаан зарлалаа. Их хотын хүүхэд багачууд бүр хотын соёл хөгжлийг мэдэрдэг, дэмждэг, нийслэлээ хайрлан, бахархадаг хүмүүнлэг үзлийг багаас нь олгоход энэхүү уралдааны зорилго оршиж байгаа ажээ. Мөн хүүхдийн нүдээр ирээдүйн Улаанбаатар хотыг харан тэдний мөрөөдлөөс юуг хүсэн, хүлээж байгааг судлах зорилготой юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь усан болон тосон харандаан будгаар, А3 хэмжээтэй цааасан дээр зурсан, тодорхой оноосон нэртэй байх шаардлагатай юм байна. Бүтээлүүдийг долдугаар сарын 5-ныг хүртэл Нийслэлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст хүлээж авна. Уралдаанд оролцох хүүхдийн тоог хязгаарлахгүй гэв. Оролцсон бүтээлүүдээс шилднгүүдийг шалгаруулан  нэгдүгээр байр нэг хүүхэд БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод аялах бүтэн зардал, хоёрдугаар байр нэг хүүхэд БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод аялах нэг талын зардал, гуравдугаар байрт гурван хүүхэд тус бүрт  мөнгөн шагнал гардуулах юм. Зурсан зургаараа шалгаран, зуныхаа амралтаа Хөх хотод өнгөрүүлэх боломж хүүхэд бүрийн өмнө нээлттэй юм байна.

Г.ДАША

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж