
Энэ жил Зэвсэгт хүчний 93 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг монголчууд эр цэргийн баяр хэмээн хязгаарлалгүй хүрээг нь тэлж эрчүүдийн баярын өдөр болгосоор удаж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ жилийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон зарласан билээ. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд энэ өдөр эрчүүдэд хамгийн ихээр тулгамддаг ч үл хайхран үлдээдэг эрүүл мэндийн асуудлыг нь хөндөн хэлэлцүүлэг өрнүүлж буй ажээ.
Ш.ОЧ