Түүний хөлний мэс засал амжилттай болсон бөгөөд эмч нарын зөвлөснөөр одоо ойролцоогоор хоёр сарын дараа тэрээр хөнгөн бэлтгэл хийх боломжтой болох юм байна. Монголын жүдо бөхийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүхэндээ нийт найман медаль хүртсэн байдгийн хоёр нь мөнгөн медаль бөгөөд анхны мөнгөн медалийг О.Балжинням аварга 1989 онд хүртэж байсан бол түүнээс 24 жилийн дараа, 2013 онд Д.Амартүвшин энэхүү медалийг эх орондоо дахин авчирсан юм.
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2013” наадмын шилдэг тамирчнаар тодорч байсан жүдоч Д.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт болсон “Grand people” хүндэтгэлийн ёслолоос спортын салбарын шилдэг хүнээр нэрлэгджээ.
Шилдэг залуу жүдочдоо бэртлээ хурдан эдгээн, их спорт, жүдогийн татамидаа ирж, олон олон амжилт гаргахыг хүсье.