Бурхан, шашны эд зүйлс хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Бурхан, шашны эд зүйлс хилээр гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, шашны эд зүйлс хилээр гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, уг хэрэг гуравдугаар сарын 11-ны өдөр гарсан бөгөөд “ОМ-223”  нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ширхэг эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн улсын байцаагч нар илрүүлсэн байна.

Гаалийн хяналт, шалгалтаар нууцалж, түүх соёлын хосгүй бүтээлийг хилээр гаргахыг завдсан энэхүү хэргийг Цагдаагийн байгууллага болон Соёлын өвийн төвд шалгуулахаар шилжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж