Монголын сүүний нэгдсэн холбоо,Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран "Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган"-ныг энэ сарын 20-ны 8:30 цагт Улаанбаатар чуулгын төв танхимд зохион байгуулахаар боллоо. Тус чуулганд 20 гаруй бүс нутгийг хамарсан фермерүүдээс төлөөлөгч оролцож гурван асуудлын талаар хэлэлцэнэ. Үүнд шингэн сүүг эцсийн бүтээгдэхүүн болгох, фермерүүдийг хэрхэн хөгжүүлж цаашид төр засгийн байгууллагатай хэрхэн хамтрах талаар яригдах юм байна. Уулзалтын гол зорилго нь сүүний үйлдвэр болон фермерүүд харилцан бие биенээ дэмжиж ажиллах фермерүүдийн эдийн засгийн байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулагдах юм байна. Мөн Монголын сүүний нэгдсэнхолбооноос фермерүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.
Э.АРИУНАА