
Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр арав орчим хүний материал Төрийн өмчийн хороонд хүргэгдсэн бөгөөд тэднээс хамгийн боломжтой гэгдэж байгаа дөрвөн хүний дунд ширүүхэн өрсөлдөөн явагдаж магадгүй байгаа аж. Тодруулбал, “MICC” хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Б.Батбаяр, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхмийн зөвлөх Ж.Дэлгэрсайхан, ТӨХ-ны мэргэжилтэн О.Сайнжаргал нар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. Ялангуяа Үнэт цаасны зах зээлийн арилжаа эрхлэгчдийн холбоо энэ асуудалд багагүй амбицтай хандаж байгааг ч хэлэх хүмүүс байна.