Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр долоон орчим хүний материал Төрийн өмчийн хороонд хүргэгдсэн бөгөөд тэднээс хамгийн боломжтой гэгдэж байгаа дөрвөн хүний дунд ширүүхэн өрсөлдөөн явагдаж магадгүй байгаа аж. Тодруулбал, “MICC” хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Б.Батбаяр, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхмийн зөвлөх Ж.Дэлгэрсайхан, ТӨХ-ны мэргэжилтэн О.Сайнбаяр нар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. Ялангуяа Үнэт цаасны зах зээлийн арилжаа эрхлэгчдийн холбоо энэ асуудалд багагүй амбицтай хандаж байгааг ч хэлэх хүмүүс байна.
Биржийн тамгыг хэн атгах вэ?
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудалд хэнийг томилох вэ гэдэг эдийн засгийн хүрээнийхний анхаарлын төвд байна. Шинэ оны дараахан тус биржийн гүйцэтгэх захирлаар гурван жил ажилласан Х.Алтай өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаж, түүний оронд сонгон шалгаруулалт явуулахаар болсноо Төрийн өмчийн хороо мэдэгдэж байсан. Тэгвэл гурван сар гаруйн хугацаанд эзэнгүй байгаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд горилогчид Төрийн өмчийн хороонд материалаа хүргүүлээд байгаа аж.
О.САРНАЙ