Гүндаваа түрүүлж, улсын гурван удаагийн аварга их
мастер Дашзэгвийн Шаравдорж үзүүрлэлээ.
50-р сургуулийн анхны захирал Ж.Дагшаахүү агсаны нэрэмжит “Ам угтуул-2014” шилдэг шатарчдын нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 15-16-ны “Этүгэн” дээд сургууль дээр боллоо.
“Ам угтуул-2014” тэмцээний нэг онцлог нь шатарчдын цолны эрэмбээр ам аван тоглосон юм. Тэмцээнд нийт 136 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглож, эхний 64 байрт шалгарсан шатарчид ам даваанд өрсөлдөх эрх авсан юм.
Спортын мастер буюу түүнээс дээш цолтой 41 шатарчид байсны дотор хамгийн ахмад нь Монгол улсын гавъяат тамирчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Хан-Уул дүүргийн шатарчин, улсын дөрвөн удаагийн аварга 76 настай Лхамсүрэнгийн Мягмарсүрэн байлаа.
Тэмцээнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат, Өвөрхангай аймаг, Шунхлай группын тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Баярсайханы Гүндаваа түрүүлж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат, “Хан Алтай” клубын тамирчин, улсын гурван удаагийн аварга их мастер Дашзэгвийн Шаравдорж үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Өлзийт сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубын тамирчин, улсын аварга, их мастер Цэгмэдийн Батчулуун, Завхан аймгийн Завханмандал сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Оюунлаг” шатар клубын тамирчин, олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуул нар шалгарчээ. Завхан аймгийн Алдархаан сумын харъяат, улсын найман удаагийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин, Баянгол дүүргийн шатарчин их мастер Базарын Хатанбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын аварга, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин, олон улсын мастер Намхайн Баттулга, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын харъяат, Өвөрхангай аймгийн шатарчин олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал, Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин олон улсын шатрын холбооны мастер Уртнасангийн Насанжаргал нар шөвгийн наймд шалгарлаа.
"Ам угтуул-2014" тэмцээнд оролцсон шатарчдын эрэмбэ:
1. GM Базар ХАТАНБААТАР
2. GM Дашзэгвэ ШАРАВДОРЖ
3. GM Цэгмэд БАТЧУЛУУН
4. GM Баярсайхан ГҮНДАВАА
5. IM, WGM Батхуяг МӨНГӨНТУУЛ
6. IM Лхамсүрэн МЯГМАРСҮРЭН
7. IM Пүрэв ЖИГЖИДСҮРЭН
8. IM Намхай БАТТУЛГА
9. IM Гомбосүрэн МӨНХГАЛ
10. WIM Баянмөнх АНХЧИМЭГ
11. WIM Алтан-Өлзий ЭНХТУУЛ
12. FM Чүлтэмжамц ХҮРЭЛБААТАР
13. FM Нямаа ТӨВСАНАА
14. FM Дүүрэнбаяр ЭРХЭМБАЯР
15. FM Зулзага БЯМБАА
16. FM Балган БАЯРМАНДАХ
17. FM Түмэндэмбэрэл ОЮУНБААТАР
18. FM Мягмарсүрэн ГҮНБАЯР
19. FM Уртнасан НАСАНЖАРГАЛ
20. FM Чогдов МӨНХБАТ
21. FM Сумъяа БИЛГҮҮН
22. FM Сэрээнэн ГАН-ОД
23. FM Цэдвээ ЛХАГВАСҮРЭН
24. FM Энхбаатар ЭНХНАР
25. WFM Цэгмэд МӨНХЧУЛУУН
26. WFM Ууганбаяр ЛХАМСҮРЭН
27. WFM Баяр АНУ
28. WFM Төрмөнх МӨНХЗУЛ
29. CM Эрдэнэ БААСАНСҮРЭН
30. CM Ганзориг АМАРТҮВШИН
31. NM Ишдагва ГАНБААТАР
32. NM Цэндрагчаа ЭНХБАТ
33. NM Чойжилжав АДЪЯАТӨМӨР
34. NM Довчинбуу МАГВАНСҮРЭН
35. NM Гончигдорж ЧУЛУУН
36. NM Рэнцэн ЭНХБАТ
37. NM Дагий ГАНДУУЛГА
38. NM Бадрах ГАЛМАНДАХ
39. NM Пүрэвжал БАТЖАНЦАН
40. WNM Сэнгээбаатар САРАНТУНГАЛАГ
41. WNM Баяржаргал БАЯРМАА
42. WNM Баясгалан БИЛЭГЖАРГАЛ
Тэмцээний үеэр Завхан аймгийн Идэр сумын уугуул, спортын мастер Довчинбуугийн
Магвансүрэн, Ховд аймгийн Буянт сумын уугуул, олон улсын мастер
Лхамсүрэнгийн Мягмарсүрэн, өсвөрийн шатарчин Батсайханы Энхсаран нарт
тусгай шагнал олголоо гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв.