
“Байерн Мюнхен” баг Германы “Бундеслиг”-ийг 25 тойргийн тоглолтын дараах байдлаар 71 оноотой ганцаар тэргүүлж байна. Тэд энэ улиралд 25 тоглохдоо 23 хожиж, хоёр удаа тэнцсэн юм. Харин 48 оноотой “Боруссия Дортмунд”, 47 оноотой “Шальке04” баг “Бундеслиг”-ийг 71 оноогоор тэргүүлж буй “Байерн Мюнхен” багийг нэхэж байна.
Германы “Бундеслиг” 34 тойргийн тоглолтоос бүрдэнэ. “Байерн Мюнхен” одоо таван оноо авахад “Бундеслиг”-ийн аварга болно.
Б.БИЛЭГ