
Дэлхийн тойрог замд анх ниссэн Америкийн сансрын нисгэгч Жон Гленн сансрын шинэ хөлөг гарч иртэл шатллуудыг ашиглахыг уриалав. Тэрээр энэ тухай өөрийн үндэслэлээ есөн хуудсанд бичсэн байна. Өдгөө 88 нас хүрч байгаа Жон Гленн “Шатлл хөлгүүд өнөөг хүртэл сайн ажиллаж ирлээ. Тиймээс түүний хөтөлбөрийг зогсоох шаардлагагүй гэж үзэж байна. Шатллыг зогсоолоо гээд төсөвт хэмнэгдэх мөнгө нь Орост төлөх мөнгийг нөхөж чадахгүй” гэж хэлсэн байна. Мөн тэрээр сансар судлалын асуудал хойш тавигдана гэж түгшиж байгаа ажээ.