Нефтийн шинэ бохирдол илрэв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Нефтийн шинэ бохирдол илрэв

Египетийн Хургадын эрэг хавийн Улаан тэнгисийн усанд нефть асгарсныг арилгахаар тус орны экологийн алба яаралтай арга хэмжээ авч байна. Гарал нь тодорхой бус нефтийн бага зэргийн толбо өнгөрсөн баасан гаригт илэрсэн байна. Ням гаригт Египетийн Экологийн яам өөрийн мэдэгдэлдээ нефтийн толбо 20 км-ын зурваст илэрч, нефтийн бохирдол амралтын бүс болох Эль-Гуна ба Хургадын эрэг хүрсэн талаар мэдээлэв. Хургада нь Шарм-эш-Шейхын адил жуулчлалын гол төв болдог тул эрх баригчид энэ асуудлаас болж жуулчдыг үргээнэ хэмээн нефтийн бохирдлын талаар хэд хоног чимээгүй байсан бололтой. Одоо нефтийн бохирдол Эль-Фанадир, Абу Садаф, Абу Галауа, Эс-Сахва, Эль-Аракийн районуудын шүрэн цохионуудад хүрээд байгаа аж. Энэ хэсэг далайн ёроолоор явах дуртай жуулчдын дуртай газар нь юм. Шуурхай албаныхан нефтийн бохирдлыг цэвэрлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаас гадна тэр хавийн нефтийн цамхагуудаас нефтийн дээж авсан байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр Хургадагаас  хойд зүгт байгаа далайн ёроолоос нефть олборлох цамхагаас нефть асгарсан гэх удьдчилсан дүгнэлтийг хийгээд байгаа аж. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж