Эр хүний эрээ цээрээгүй танилцчихаад, бүсгүйтэйгээ дахин уулзах бодолгүй болдгийн таван шалтгааныг хэлбэл,
1. Түр зуурын сонирхол
Эрчүүдийн “генд” нь суучихсан нэгэн зан бий. Юу гэвэл тэд эргэн тойронд нь холхих танихгүй бүсгүйчүүдийг шинжиж дүгнэх тун дуртай. Тэд бүсгүй таны дахин давтагдашгүй гоо сайхны тухай чин сэтгэлээсээ хэдэн сайхан үг хэлээд л сонирхол нь буурчихдаг. Шинжиж, сонжоод, дүгнэлт өгөөд л гүйцээ. Энэ бол “байгалын” шаардлага.
2. Цаг өнгөрөөх арга.
Цаг завыг сонирхолтой өнгөрөөх зорилгоор шинэ эмэгтэйтэй танилцах. Яриа өдөнгөө тухайн цагийг бага ч болов зугаатай өнгөрөөх сонирхол юм. Мэдээж энэ үед түүний эхнэр эсвэл найз бүсгүй нь завгүй байх нь ойлгомжтой.
3. Сексийн хэрэгцээгээ хангах хүсэл.
Нэг үдшийг охидтой танилцаж ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлгүйгээр сексийн хэрэгцээгээ хангах зорилготой эрчүүдийн хүсэл.
4. Нөөц бүсгүйг сонгох.
Эмэгтэй найзтай боловч тухайн цаг мөчид түүнтэйгээ түр муудалцсан байх. Хэрвээ түүнтэйгээ эвлэрвэл эргээд үерхэнэ. Бүр мөсөн салбал түүнийг орлох эмэгтэйг бэлэн байлгах сонирхлоор танилцдаг .
5. Эрчүүдэд үе үе нэр хүндээ өргөх шаардлага гардаг
Тэд ойр ойрхон өөрийгөө сорих тун дуртай. Эмэгтэйчүүдийг уургалах чадвар нь буурсан эсэхийг шалгах, танилцах шинэ арга барилыг турших, өөрөөрөө бахархах хэрэгцээг хангах үүднээс ийм үйлдэл хийдэг. Үүний дүнд ч тэд сэтгэл зүйн таашаал авч, эрч хүчтэй болсноо мэдэрдэг.
Бүсгүйчүүдтэй танилцсан “ялалт” бүхнээ найз эрчүүддээ ярьснаар тэднийхээ дунд нэр хүнд нь өсч байдаг учир бүсгүй минь “Дөнгөж саяхан тантай танилцан, чихэнд чимэг ургуулсан” хөвгүүд таны утасны дугаарыг авсан ч ярихгүй байж магадгүй шүү.
Тийм болохоор чамд таалагдсан шинэ танил чинь эргээд уулзахыг хүсээгүй бол юуны түрүүнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Эргэн тойронд чинь илүү сайхан эрчүүд байгаа гэдгийг санаж явах хэрэгтэй. Эрчүүд ямар зорилгоор түр зуурхан танилцдаг болохыг та одоо ойлгосон шүү дээ.