
Америкийн "Foreign Policy" улс орнуудын чадварын чансааны ээлжит үзүүлэлтээ гаргалаа. Орос энэ үзүүлэлтэд 71-80 дугаар байранд шилжин, өөрийн найдварын төвшингөө сайжруулжээ. Оросуудаас 30 байраар дээгүүрт Украин, Казахстан бичигдсэн байна. Хамгийн муу үзүүлэлттэй орнуудад Сомали, Чад, Судан, Зимбабве, Ардчилсан Конго, Төв Африкийн улс, Гвиней ба Пакистан нэрлэгдсэн нь бараг уламжлал болжээ. Чансааг гаргахдаа хүн амын өсөлтийн үзүүлэлт, эдийн засгийн тэнцвэргүй байдал, цагаачлал, гэмт хэрэг зэрэг олон үзүүлэлтийг авч үздэг ба хамгийн тогтвортой орнуудаар Норвеги, Финлянд, Швед нэрлэгджээ.