“Уимбльдон” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Уимбльдон” эхэллээ

Талбайн теннисний “Их дуулга”-ын энэ оны гурав дахь тэмцээн “Уимбльдон 2010” өчигдөр эхэллээ. Талбайн теннисний спортын хамгийн анхны тэмцээн, зүлгэн талбай дээрх хамгийн том тэмцээн, хамгийн их шагналын сантай тэмцээн гээд олон алдар гуншинтай Британийн нээлттэй тэмцээний эхний тойргийг нээж, дэлхийн чансааны №1 Швейцарийн Рожер Федерер, Колумбын Алехандро Фалла нар төв коурт дээр тоглосон юм. Нээлтийн тоглолт болоод ч тэр үү, Федерер тоглож байсныг ч хэлэх үү, тоглолтыг үзэхээр маш олон үзэгч цуглаад байсан. Харин тоглолт эхнээсээ л жинхэнэ сюрприз дүүрэн болж өнгөрсөн юм. Нээлтийн сетэд брейк хийн эхлүүлсэн Фалла 7-5 харьцаатай хожиж, үзэгчдийг шуугиулсан бол дараагийн сетэд мөн л 6-4 харьцаатай хожиж тэсрэлт хийсэн байна. Үзэгчдийн шуугиан намжаагүй байхад Рожер Федерер гурав дахь сетийг 6-4-өөр хожин байдлыг нааштай болгосон байна. Дөрөвдүгээр сетэд дэлхийн чансааны 60-д бичигддэг Фалла 5-4 харьцаатай мач пойнт болоод байсан ч дэлхийн чансааг яагаад тэргүүлж байгаагаа Рожер Федерер баталсан юм. “Швейцарь цаг” тай брек хүртэл тоглолтыг сунгаж, улмаар 7-1-ээр тай брейкийг авснаар шийдвэрлэх тав дахь сет гарсан. Сүүлчийн энэ сетэд Федекс өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй, 6-0-ээр хожиж, гурван цаг, 18 минут үргэлжилсэн тоглолтын ялагч болжээ.

Тэрбээр ийнхүү хоёрдугаар шатанд Сербийн Илья Бозолячтай тоглохоор болсон байна. Шилдгүүдээс Сербийн Новак Жокович Бельгийн Оливер Рохустай мөн таван сет тулалдаж8 4-6; 6-2; 3-6; 6-4; 6-2 харьцаатай хожсон байна. ОХУ-ын Николай Давыденко ӨАБНУ-ын Кевин Андерсонтой бас л таван сетийн тулаан хийж, 3-6; 6-7; 7-6; 7-5; 9-7 харьцаатай ялалт байгуулжээ.
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж