
1993 оноос “Усны өдөр”-ийг тэмдэглэж байгаа бөгөөд НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улсын орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар хүлээн авч, 2005 оноос хойш манай улс дэмтэглэдэг уламжлалтай болсон билээ. Устай холбоотойгоор манай улсад тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай бодлого, стратеги, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын тогтолцоог оновчтой шийдвэрлэх нь салбарын гол зорилтын нэг юм байна.
Ш.ОЧ