Фото: Malaysian Maritime Enforcement / AFP
Гуравдугаар сарын 8-ны шөнө 239 зорчигчийн хамт алга болсон Малайзын Boeing 777-200ER онгоцны эрлийг Энэтхэг зогсоож буйгаа зарласан тухай 16-ны өглөө Reuters агентлаг мэдээлэв.
Эрлийн ажиллагааг түр зогсоох саналыг Малайзын Засгийн газар гаргасан байна. Нисгэгч нарыг уг онгоцыг хулгайлан авч явсан гэж эрх баригчид нь сэжиглэсэн байна. Өмнө мэдээлсний дагуу Андаман ба Никобарын арлын орчим энэтхэгчүүд эрэл хийсэн байв. Тэд сүйрсэн онгоцны ул мөрийг олсонгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР