Цукерберг хэрэглэгчдийг тагнахыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Цукерберг хэрэглэгчдийг тагнахыг эсэргүүцэж байна

Тэрбум хэрэглэгчдийг өөртөө нэгтгэсэн аварга сүлжээ фейсбүүкийг тагнуулын хэрэгсэл, хэрэглэгчийн бүхий л мэдээллийг АНУ-ын Үндэсний аюулгүйн албанд өгдөг гэх мэдээллийг та өмнө нь харж байсан байх.

Тэгвэл тус сайтын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Марк Цукерберг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, тус улсын засгийн газраас хэрэгжүүлж буй интернэт тандалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, интернэтээр тагнуул хийхгүй байхыг хүссэн тухайгаа нээлттэй захидал бичин нийтэлжээ.

Тэрбээр “АНУ-ын Засгийн газар интернэтийн ирээдүйд заналхийлэх биш түүний төлөө тэмцэх хэрэгтэй” гэжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж