Нийслэлд 73 тэрбум төгрөгөөр зам барина

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд 73 тэрбум төгрөгөөр зам барина

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар энэ онд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км авто замыг шинээр барих бөгөөд 243,2 урт метр гүүр, хорооллын дотор буюу есөн байршилд  гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц нэг, явган хүний гүүрэн гарц хоёр, байгалийн чулуун авто зам 1,48 км-ийг барих юм байна.  Эдгээр ажилд нийт 73 тэрбум 130 сая төгрөг төсөвлөжээ.

Өргөтгөн шинэчлэх замуудаас заримыг дурдвал, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн  таван км, Хайлаастын эцэс хүртэлх 3,1 км, Нисэхийн товчоо-Биокомбинат-шувуун фабрик чиглэлийн 22,5 км зам юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж