Фото: John Stillwell/ Reuters
Британийн хаан ширээ залгамжлагч хунтайж Уильямын гэргий Кейт дахин хөл хүнд байсан тухай барууны хэвлэлээр шуугиж байна. Зарим хэвлэлд Кембрижийн гүнгийн авхай охин хүүхэд тээж байгаа ба Кейт эртнээс охинтой болохыг мөрөөддөг байсан тул маш их баяртай байгаа тухай мэдээлжээ. Өөр нэгэн сонинд Кейт ихэр хүүхэд тээж буй гэнэ.
Шар хэвлэлийн адтай сэтгүүлчид гүнгийн авхай саяхнаас чөлөөтэй, сул хувцас өмсөх болсныг хэдийнэ анзаарчээ.
Сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард Уильям, Кейт нар хүүтэй болж, Жорж Александр Луи гэх нэр хайрласан билээ.
Ш.МЯГМАР