Цөмийн энергийн чиглэлээр суралцуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн чиглэлээр суралцуулна

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас цөмийн энергийн чиглэлээр суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт зарлажээ. Цөмийн энергийн газар, ОХУ-ын “Росатом” улсын корпораци хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай хамтын ажиллагааны дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр 2014 оноос эхлэн суралцах оюутнуудыг сонгох юм байна.

Шалгаруулалтад цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, физик, хими, байгаль шинжлэл, геологи, гидрогеологи, уул уурхай, эрчим хүч, инженерийн мэргэжлээр суралцаж байгаа нэг болон хоёрдугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж