Аз жаргалыг тэтгэдэг &#34Адерналин&#34

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Аз жаргалыг тэтгэдэг &#34Адерналин&#34


via Эрүүл мэндийн зөвлөгөө

Хүний аз жаргалыг тэтгэдэг
"Адерналин" сэтгэл хөөрлийн дайвар юмаа.

Олон улсын томоохон тэмцээний хөгжөөн дэмжигчдийн дунд "Адерналин"
гэж хошигнох үг олонтой сонсогдоно.
Адерналинаар нэрлэсэн хөгжмийн болон бүжгийн хэсэгчилэл, зочид буудал, зугаа
цэнгээний газрууд байдаг.
Бидний цусанд хуралдах энэ дайвар бусад эндоперон дайвруудтай хавсран бидний аз
жаргалыг тэтгэдэг дайвар юм.
Тэгэхээр бидэнд тохиолдож байгаа аз жаргал баяр баясгалан, зугаа цэнгэл, биеийн
тамирын дасгал, гүйх, спортын тэмцээн, шимтэн хийсэн оюуны хөдөлмөр, яруу
найраг, хөгжим сонсох, урлагийн тоглолт, кино үзэх, хүүхэд залуусын
"Парк", шашин шүтлэг, байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлал, кайф
авалт бидний цусанд адерналин ихээр хуралдуулж, зүрх судасны ажиллагааг сайжруулж,
өвчин эмгэгийг арилгах шидтэй байдаг.

Иймд хүний эрүүл аж төрөх, ёс зүйг эрхэм болгох бидний зорилго байх ёстой.
Хүний цусанд адерналин багасах тохиолдолд зүрх судасны ажиллагаа суларч, хүн
ядарч, уур уцаар их болж, сэтгэл санаа гутрангүй, амьсгал давчдах, цусанд сахар
ихдэх, арьс хуурайшин загтнаж эхэлдэг.
Энэ байдал "Депресст" орох үүд хаалга нээдэг.


Адерналиныг багасгах нөлөө:
– утаа, архи, шар, хар тамхины нөлөө, уй гашуу
– хэрүүл, маргаан, тэмцэл, зодоон, залхуу хойрго, идэвхигүй байдал
– хүнд, болон халдварт өвчнөөр өвдөх
– удамшилын болон үе холбоос, арьс, харшилын өвчнүүд
– норадерналин, адерналины эмгэг ихсэлт
– цусанд хурах өс хонзонгийн дайвар
зэргээс болдог.


Бид өөрсдийн бие, мах бодийн онцлогийг харгалзан үзэж эрүүл байх, цусандаа
адерналин дайварыг хуруулж байх шаардлагатай.
Адерналины эерэг нөлөөг байнга байлгах нь бие мах бодь бусад дайврын хомсдолд
оруулах нөлөөг бага болгоно.
Бие мах бодийн ямар нэг дайварын хомсдолыг арилгах эмчилгээ дэлхий дахины эрүүл
мэндийн байгууллагад хүндхэн асуудал байдаг.
Хэдийгээр нийлэгжилт, химийн аргаар дайвруудыг ялган хүний биед уух эм, тарианы
хэлбэрээр оруулдаг ч тухайн хүний бие мах бодь, хорт зуршил, өвчлөлийн байдлаас
болж хүний биед нийлэгжиж эрүүлжүүлэхэд бэрхшээлүүд гардаг.

Зарим өвчний үед байнга дайварын бэлдмэлүүд хэрэглэх хэрэгцээ гардгаас
гадна дайврын хэрэгцээний тун хэмжээг нарийн тааруулаагүйгээс гаж нөлөө хүний
биед мэдэгдэхүйц нөсөө болон гарч ирснээс хэт таргалах, хавагнах, сахал үс
ургах, хүйс солигдсон мэт болдог.

Хүний цусанд Адерналины хэмжээ 30-150 ng/l буюу 164-819 pmol/l байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж