
Өнгөрсөн долоо хоногт 11-11 төвд нийт 890 иргэн хандсан байна. Эдгээр иргэдийн олонхи нь “Орон сууцны ипотекийн зээл” хөтөлбөрт амины орон сууцыг хамруулах талаар мэдээлэл авсан байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд өөрийн эзэмшлийн газар болон өмчилж авсан газартаа амины тохилог орон сууц барих буюу худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан “Амины орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн батлагдвал амины орон сууц барих болон худалдан авах иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэх юм байна.
Ш.ОЧ