“Баянгол” ресторан ДАШТ үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Баянгол” ресторан ДАШТ үзүүлж байна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн хэсгийн тоглолтуудаа ардаа орхих цаг ойртоод байна. Өнөө жилийн ДАШТ-ийг С1 телевизийн хамт олон орон даяар шууд дамжуулж, спорт сонирхогчдын магнайг тэнийлгээд байгаа. Тэгвэл Монголын шилдэг ресторануудын нэг “Баянгол”-ын хамт олон тав тухтай орчин хамгийн том дэлгэцээр ДАШТ-ийг тухлан үзэх боломжийг олгоод байна. Тус рестораны хамт олон ДАШТ-ийн нээлт эхэлсэн өдрөөс эхлэн хөлбөмбөг сонирхогчдодоо үүд хаалгаа нээсэн бөгөөд олон төрлийн амтат хоол, хүйтэн шар айраг санал болгож байгаа гэнэ. Мөн “Мах импэкс” ХК-иас шинээр үйлдвэрлэн гаргасан “Нүүдэл” брэндийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Баянгол” ресторанд очсон хүн бүрт амтлуулж эхэлжээ. Тиймээс хөлбөмбөгт дуртай хүн бүрийг тансаг ресторанд, тав тухтай орчинд ДАШТ үзэхийг зэрэгцээ монголчуудын байлдан дагуулж буй “Нүүдэл” брэндийн бүтээгдэхүүн зооглохыг “Баянгол” рестораны хамт олон санал болгож байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж