
Украинд өнгөрсөн хэдэн сарын турш Европын холбоонд нэгдэх, чөлөөт худалдааны гэрээнээс үүдсэн эрх баригчдийн эсрэг бослого үймээн үргэлжилсэн. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Виктор Янукович Киевээс зугтаж, сөрөг хүчнийхэн шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Гэвч Украины харъяа Крымийн хойгийн засаг захиргаа Киевийн шинэ Засгийн газрыг эсэргүүцэж, ОХУ-д нэгдэхээр шийдвэрлэсан. Үүний дагуу магааш буюу ням гаригт /III.16/ иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга явуулахаар болоод буй юм. Үүний зэрэгцээ Крым дэх өөрийн иргэд болон орос хэлээр харилцагдын аюулгүй байдлыг хангах нэрийдлээр ОХУ-ын эрх баригчид хойг дахь армийн хүчээ бэхжүүлж, Украины эсрэг цэргийн хүчээр заналхийлж байгаа билээ. ОХУ-ын зүгээс Крымийн бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүндэтгэн үзэхээ мэдэгдсэн бол АНУ, НАТО, Европын холбоо зэрэг барууныхан үүнийг хууль бус гэж дүгнэжээ.