“Пусан Жинхэ”-ийн эдийн засгийн чөлөөт бүсэд зочлов

Хуучирсан мэдээ: 2014.03.15-нд нийтлэгдсэн

“Пусан Жинхэ”-ийн эдийн засгийн чөлөөт бүсэд зочлов

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.14/ Пусан Жинхэ-гийн эдийн засгийн чөлөөт бүсэд зочиллоо. УИХ-ын даргыг Эдийн засгийн чөлөөт бүсийн захиргааны дарга Со Сөк Сүн угтан авч, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Пусан Жинхэ-гийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд боловсрол, анагаах ухаан гэх мэт салбарт түлхүү гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилт тавьдаг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юуны өмнө олон улсын нисэх буудал, төмөр зам, хурдны зам, боомтын хөгжилд онцгойлон анхаарч байгаагаа хэлэв. БНСУ-д нийт найман эдийн засгийн чөлөөт бүс байдаг бөгөөд Пусан Жинхэ эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд, Зүүн Хойд Азийн 1.5 тэрбум хүн амьдардаг Япон, БНХАУ-тай хил залган оршдогоороо онцлог. Пусан Жинхэгийн Эдийн засгийн чөлөөт бүсийг Засгийн газрын шууд оролцоотойгоор 2003 онд байгуулсан. Энэхүү чөлөөт бүсд 1000 гаруй үндэсний компани, 100 гаруй АНУ-ын компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа болохыг УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга Пусан Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүсд компани байгуулахын давуу талын талаар асуухад, чөлөөт бүсийн захиргааны дарга Со Сөк Сүн хариулахдаа:“Эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд, гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн голлон анхаардаг зүйл бол нэгдүгээрт: татварын хөнгөлөлт, хоёрдугаарт: санхүүгийн дэмжлэг гэдэг хоёр асуудалд онцгой анхаардаг. Жишээ нь Сөүл хотод компани нээхээс илүү татварын болон бусад хөнгөлөлтийг үзүүлдэгээрээ давуу талтай” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хууль, эрхзүйн орчин энд  боловсронгуй байдаг гэж ойлгож байна. Иймээс Монголын хөрөнгө оруулагчдыг татах орчин ямар байгаа талаар асуухад, “Гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал байдаг. Тиймээс манай Пусан Жинхэгийн Эдийн засгийн чөлөөт бүс найдвартай орчныг бүрдүүлсэн гэж хэлж чадна. Монголын хөрөнгө оруулагчдад манай эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллах бүрэн нээлттэй төдийгүй Монгол-Солонгосын ард түмний сэтгэлгээ “АЗИ” сэтгэлгээтэй учир бизнест хамтран ажиллахад давуу талтай болохыг хэллээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа түрээсийн болон татварын хөнгөлөлтөөс гадна онбудцын системийн талаар лавлалаа. Энэхүү чөлөөт бүсд компани анх удаа байгуулахад “Project manager” гэсэн туслалцааг үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл компани байгуулж буй иргэдэд захиргааны болон техникийн бүхий л зөвлөгөө туслалцааг үзүүлдэг юм. Мөн дээрхи асуудлаас гадна хөрөнгө оруулагчдад эх орондоо байгаа мэт орчныг бүрдүүлэх, тэдний гэр бүлд анхаарал хандуулах, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн асуудлыг онцгойлон анхаарахын чухлыг хэлж байв.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монгол улсад эдийн чөлөөт бүс байгуулах ажлууд хийгдэж байгааг дурдаад, энэ тал дээр хамтран ажиллах гарц байгааг уламжлав. Пусан Жинхэ-гийн эдийн засгийн чөлөөт бүсийн захиргааны дарга Со Сөк Сүн хэлэхдээ, Гадаадын хөрөнгө оруулагчид эрсдэл болон ашиг зэрэг орчинд байгаа тэр улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр байдаг. Ашиг үр өгөөж өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй. Мөн үүнтэй адил хэт их ашиг өгч буй улс оронд цэвэр бизнесийн орчин бус, хууль бус арга замаар мөнгө олох гарц их байдаг. Иймээс Хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байгаа орон эрсдэл ихтэй хирнээ,  ашиг төдий хэмжээнд олж чадах орныг гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг улс гэж хэлнэ. Монгол Улс амжилттай бодлогоор Эдийн засгийн чөлөөт бүсийн орчинг бүрдүүлж буй гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын даргын Пусан Жинхэ-гийн Эдийн засгийн чөлөөт бүсэд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа болон УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж