
Д.Энхжаргал нь МАН-ыг Засгийн эрхийг барих үед томоохон алба хашиж явсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Тодруулбал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Гэхдээ банкны салбарт үүссэн эрсдэлд шийдвэртэй хариу арга хэмжээ авч чадаагүй гэх үндэслэлээр 2010 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч тэр даруйдаа Лондон дахь Монголбанкны суурин төлөөлөгчөөр сууж чадсан адтай азтай бүсгүй байв.
Г.ШАРХҮҮ