Д.Оюунхоролд хүргэсэн “алтан хошуу”

Хуучирсан мэдээ: 2014.03.15-нд нийтлэгдсэн

Д.Оюунхоролд хүргэсэн “алтан хошуу”

Засгийн газрын үйл ажиллагаа, хотын дарга Э.Бат-Үүлийн санал санаачлагад завханчууд тун дурамжхан байгаа аж. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тойрогтоо ажиллах үеэр нь “алтан хошуу” өргөж сэтгэлээ уудалжээ.

Улаанбаатар хотын төв талбайг их жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрлэж заншсан байтал Чингисийн талбай болгон өөрчилсөнд завханчууд шүүмжлэлтэй хандаж “Ардчилсан намынхны уриа болгоод байгаа шинэчлэл энэ яавч биш. Хөшөө дурсгалтай ноцолдсоноор шинэчлэл хийдэг юм биш. Хийх ажилгүй улсууд шиг нэр устай зууралдаж суухаар хог, шорооноосоо салж, хотоо түгжрэлгүй болгодог байгаа даа” хэмээн ундууцаад авчээ. Түүнчлэн Засгийн газар тэтгэврийг нэмнэ хэмээн сүр дуулиан болгоод байсан ч нэмэгдэл нь ердөө 2.5-7-хон хувьтай байгаа нь инфляцийн өсөлттэй уялдаагүй гэх шүүмж дайж, хөдөөний хэдэн хөгшчүүлийг тоо бодож чадахаа больсон гэж бодоо юм байхдаа” хэмээн ширүүхэн үг дайгаад авсан гэнэ шүү.

Ийм үед Ерөнхий сайд, хотын дарга хоёр орон нутагт ажиллавал ч ахмадуудад үгээр “гөвүүлж” мэдэх нь.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж