
Russell Brand, Katy Perry нар хуримын ёслолоо бусдаас өвөрмөц, этгээд байдлаар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний нэг илрэл болгож хосууд хуримынхаа ёслолд уламжлал болсон даашинз, хослолын оронд бие барьсан латексан хувцсаар гоёхоор шийджээ. Гаж, этгээд стильтэй Lady Gaga-гийн хувийн дизайнераар ажилладаг Atsuko Kudo-гоор хосууд хуримын хувцсаа хийлгэхээр захиалга өгсөн бөгөөд тус бүр 3000 фунт стерлингийн үнэтэй ажээ. Тэдний хуримын хувцас ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болох гэнэ. Сонирхуулахад, хосууд хуримын ёслолоо намрын сард багтаан хийхээр төлөвлөж байгаа юм.
С.Цэлмэг