Google компанийн “Google Drive” үйлчигээг ашигладаг хүмүүс олон. Тэдэнд дуулгах таатай мэдээ байна. Тус үйлчилгээний сарын суурь хураамж багтаамж бүр дээрээ хямдарчээ.
Өөрийнхөө файлыг үргэлж аюулгүй, найдвартай газар хадгалахыг хүссэн хүмүүст зориулж, тэд шинэ хямдарсан үнээ танилцуулсан байна.
Жишээ нь 100GB файл хадгалах эрх өмнө нь 4.99 ам.доллар байсан бол одоо 1.99 ам.доллар болсон байна. Харин 15GB-ын ашиглах эрх үнэгүй хэвээрээ.
Т.БИЛГҮҮН