
Өнгөрсөн бямба гаригт Камеруны нийслэл Яаунде хотоос Бүгд найрамдах Конго улсын нийслэл Яангаду хот руу ниссэн онгоц хөөрснөөсөө хойш 30 минутын дараа холбоо тасарсан бөгөөд хайгуулын багийнхан өчигдөр агаараас хайгуул хийж байгаад онгоц сүйрсэн байршлыг тогтоосон гэж Конгогийн засгийн газар мэдэгдлээ. Онгоцонд 11 хүн явж байсны зургаа нь Австрали, хоёр нь Франц, нэг нь Америк, хоёр нь Британийн иргэн байжээ. Тус байршилд нисдэг тэргээр агаараас буусан франц цэргүүдийн дамжуулснаар амьд үлдсэн хүн байгаагүй байна. Сүйрсэн онгоцыг “Sundance Resources Ltd” хэмээх Австралийн уул уурхайн компани хөлсөлсөн бөгөөд тус компани Камерунд уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Харамсалтай нь, “Sundance Resources Ltd” компанийн захирлуудын зөвлөлийн зургаан гишүүн энэхүү ослын улмаас нас бараад байна.
Т.Бадрах