Д.Оюунхорол тойрогтоо ажиллаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол тойрогтоо ажиллаад ирлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнгөрсөн өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, Улиастай хотын
эмэгтэйч
үүдийн
болон иргэний нийгмийн байгууллагын чуулган, аймгийн Удирдах ажилтны з
өвлөгөөнд оролцжээ. Зөвлөгөөнд аймаг, сумдын 120 гаруй удирдах албан
тушаалтан оролцсон байна.

Мөн аймгийн МАН-ын хорооны 32 дугаар бага
хуралд оролцож, намынхаа бодлого шийдвэр, цаашдын зорилтыг танилцуулжээ.

Иргэд, сонгогчидтой
уулзахдаа УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг танилцуулж,
нийгэм, эдийн засгийн
өнөөгийн байдал, цаг үеийн мэдээллийг хүргэж санал
х
үсэлтийг нь сонсчээ. Нийт найман
сумын 2500 орчим иргэдтэй уулзсан байна.

Орон нутгийн
иргэд хэд хэдэн асуудлыг голчлон ярьж, т
өр засагт уламжилж өгөхийг хүсчээ. Эдгээр асуудлын дийлэнх нь малчдын ахуй
амьдралд анхаарал хандуулах, т
өрийн хүнд суртал, нүсэр бүтэц, үрэлгэн зардал нэмэгдсэн тухай аж. Тухайлбал, малчдын эрүүл мэнд,
нийгмийн баталгааны асуудал х
үнд байгаа
учраас тэдний тэтгэврийн насыг наашлуулах, залуу малчдыг дэмжиж нийгмийн
даатгалаа т
өлөх боломж олгох хуулийн төсөл санаачилсанд
талархсанаа илэрхийлжээ. Х
үний хөгжлийн
сангаас сар б
үр иргэн бүрт олгодог байсан мөнгийг 50 хүрэхгүй малтай өрхөд өгөх боломжтой
эсэх талаар ас
уужээ. Үүний зэрэгцээ
ал
слагдсан бүс нутагт
оршин суугчдын амьжиргаанд бензиний
үнэ их нөлөөлж байгааг ч
х
өнджээ. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг
Улаанбаатар хотын
үнэ ханштай ижил төвшинд хүргэх талаар
арга хэмжээ авч
өгөхийг хүссэн байна. Өртөг өндөртэй хэрэглээнээс болоод ихэнх залуучууд төв рүү нүүж орон нутаг
эзг
үйрч байгааг ч нутгийнхан
анхааруулжээ.  

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзэндээ хүрдэггүй, жирийн иргэнд хамрагдах боломж олддоггүй, DDSH телевизийн 18 сувгийг хааж 60 суваг
болгох гэж байгааг эсэрг
үүцэж буйгаа
тойргоос сонгогдсон гиш
үүндээ дуулгасан байна.

Мөн орон нутагт өнөөдөр ч гомдол тасрахгүй байгаа зүйл бол сурагчдын дүрэмт хувцас аж. Дунд сургуулиар явж хүүхдүүдэд вакцин
хийхдээ эцэг эхээс нь з
өвшөөрөл авдаггүй тохиолдол ч олон байгаад иргэд шүүмжлэлтэй
хандаж байна. М
өн залуучуудын
боловсролд анхаарах цаг болсныг ч сануулаад авчээ.

Төрийн албаны бүтэц данхайж,
яамдын тоо олширсон ч ард иргэдийн амьдралд наалдаж байгаа юм маруухан байна
гэж Завханы
хан шүүмжилжээ. Тэтгэврийг дөнгөж 2.5-7 хувиар нэмэгдүүлсэнд
ахмадууд гомдолтой яваагаа дуулгаж,
төр засгаас өндөр настны талаар тодорхой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх
шаардлагатайг захисан байна
. Мөн Сүхбаатар жанжнаар
нэрлэгдсэн т
өв талбайн нэрийг өөрчилсөнд иргэд эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмний санал
асуулгын
үндсэн дээр шийдвэрлэх, үндэсний
уламжлал, ёс заншлаа дээдлэх талаар
аль ч төвшинд анхаарах ёстойг завханчууд энэ удаад санал болгожээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж