
Тэд манай аймагт ирсэн даруйд аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, ажил амьдралтай танилцаж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн орон нутгийн сэтгүүлчдэд албан айлчлалын зорилго, хүлээж буй үр дүнгийн талаар мэдээлэл хийж, салбар бүрийн хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хоёр орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх хоёр аймгийн найрамдал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Дархан-Уул аймаг, Кёнги аймгийн хурлууд хоорондын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг байгуулах албаны баримт бичиг нь талуудын бололцоот нөөцөнд тулгуурлан хэрэгжих юм. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлд талууд тэгш эрх, харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэн улсын болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхитэй дэмжинэ. Бүсийн хамтын ажиллагааны хөгжилд хүчин чармайлт гарган, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын талаарх санал бодлоо солилцож байх, төлөөлөгчдийг харилцан айлчлуулж, шаардлагатай тохиолдолд төлөөлөгчдийг харилцан солилцож байхаар тусгасан байна.