“Орост маш том хохирол учруулна”

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

“Орост маш том хохирол учруулна”

-Меркель Крымын талаар ярьж, Орост хориг арга хэмжээ авна гэж заналхийлээ-



Ангела Меркель олон улсын тогтвортой байдалд  аюул учрууллаа гэж Оросыг буруутгав.
Фото: Reuters

Украинд хандах хандлагаа өөрчлөхгүй бол Оросын эдийн засаг, улс төрийг томоохон асуудлууд хүлээж байна хэмээн Ангела Меркель мэдэгдлээ. Шинжээчид, Берлин нэг талаас хямралыг зохицуулах лидерийг дуртайяа аваад нөгөө талаасаа холбооны канцлер парламентад үг хэлэхдээ “хэтрүүллээ” гэж дүгнэв.

Германы канцлерАнгела Меркель, энэ пүрэв гаригт бундестагт үг хэлэхдээ Оросыг олон улсын тогтвортой байдлыг бусинуулж байна гэж буруутгалаа. “Украинд Оросын хийсэн үйлдэл нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг зөрчсөн хэрэг. Өмнө ийм зүйл  байлаа ч гэсэн тэр нь Орост өөрийгөө зөвтгөх шалтаг биш” хэмээн Меркель хэлэв.

Украинд учир байдал тодорхойгүй том хугацаанд Орос түүх, соёл, эдийн засгаар нягт холбоотой хөршийнхөө тогтвортой байдлыг хангах түнш биш гэдгээр өөрийгөө харуулсан. Харин түүний сул доройг ашиглалаа” гэж канцлер онцлов.

Украины хямралыг цэргийн замаар шийдэх нь Германы хувьд заавал байх ёстой зүйл огт биш хэмээн тэр онцлов.

“Эдгээр өдрүүдэд бид Косовотой харьцуулсан жишээг ихээхэн сонсч байна. Яриа хэлцлээр асуудлыг шийдэхээр олон удаа оролдоод бараагүй учраас НАТО цэргийн оролцоог сонгосон билээ. Тэр үеийн байдлыг өнөөгийн Украинтай харьцуулах зүйл биш гэдгийг бид харж байна. .. хэмээн канцлер  хэлэв.

Бид Украинд зургаан тэрбум евро өгөхөөр шийдсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Киевт ажиллаж байна. Үүний зэрэгцээ бид эвслийн гэрээний улс төрийн хэсэгт гарын үсэг зурахаар болсон. Эдийн засгийн хувьд нь бол бид Украинд Европын зах зээлийг нээн өгч байна хэмээн канцлер тэмдэглэв.

“Хэрэв Орос өөрийн бодлогыг үргэлжлүүлбэл тэр нь зөвхөн Украинд ч биш Европын холбоо ба Москва хоёрын харилцаанд нөлөөлнө. Гэхдээ хамгийн гол нь Орост эдийн засгийн болон улс төрийн асар их хохирол ирнэ” хэмээн Меркель амлаж байна.

Канцлер бундестагт үгээ хэлсний дараа Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч тэргүүн Алексей Лихачев мэдэгдэл хийн Москва адил төстэй хориг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэлээ. “Бид хэрэг явдал яаж ч өрнөсөн бэлэн байгаа. Гэлээ ч арга хэмжээ нь худалдаа, эдийн засгийн багцыг хөндөлгүй зөвхөн улс төрийн тодорхой хориг байна хэмээн бид найдаж байна. Бид толины тусгал шиг л хөдөлнө. Манай хориг мөн тйим байх болно” гэж  тэр хэлсэн байлаа.

Герман-Оросын чуулгын захирал, улс төр судлаач Александр Рар үзэхдээ, “Баруунд бол Крымд болж байгаа юм шиг хилийн өөрчлөлтийг ариун нандин зүйлд халдлаа гэж үздэгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг Баруун хууль бус гэж үздэг. Крымд тийм зүйл гарвал тэр нь Европын олон цэгүүдэд гарна гэсэн айдас байгаа” гэж тэр тайлбарлав. Түүний хэлснээр Европын санал нэгтэйгээр  байр сууриа хамгаалах нь одоогийн тэр санал асуулгыг үгүйсгэх, түүнийг сулруулах, Крымыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Орост ятгах зэрэгт байгаа ажээ.

“Герман хүсэлгүй байсан ч энэ хямралыг зохицуулах лидерийн ажлыг авсан Бусад орнууд нь Оростой харилцахад Герман шиг  жинтэй биш. Тийм ч учраас одоо Меркель Европын өмнөөс наймаалцан ярьж байгааг ойлгох ёстойХатагтай Меркель өчирдөр Польшт өнөөдөр бундестагт  хатуу ширүүн ярьсан гэхдээ тэр сөргөлдөөх тухай биш бас яриа хэлцлийн төлөө байгаа” хэмээн Рар итгэлтэй  ярьж байна.

Харин орос шинжээчид Меркелийн үг нь  хэтрүүлэгтэй болсныг хэлж байна. Одоо түүнийг Брюссель, Вашингтоны дайнч нараас ялгах зүйлгүй, өнөөдөр Меркель Европын холбооны шахалтаар Брюсселийг угтан явж байна хэмээн Оросын Шинжлэх ухааны академийн Герман судлалын хүрээлэнгийн захирал иВладислав Белов хэлжээ. “Бүх нийтийн Крымын санал асуулгаас гурав хоногийн өмнө  албан ёсны Киевт хийсэн мэхийлт” гэж тэр Меркелийн үгийг  тэмдэглэв.

“Европын холбоо ба Германы Засгийн газрын  сонирхол нь америк түншүүдийнх нь нөлөөнд байдаг. Энэ мэтээр цааш явбал, Орос ч Европын холбоо ч хохирч харин АНУ хожих болно” гэж Белов  онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж