Энэ нь гуравдугаар сард Хятадад гарсан хоёр дахь хутгатай халдлага юм. Өмнө нь энэ гуравдугаар сарын 1-нд Шинжаан-Уйгурт галт тэрэгний буудалд хутгатай халдлага гарснаар 29 хүн амь үрэгдсэн билээ. Хятадын эрх баригчдын зүгээс халдлагад салан тусгаарлах үзэлтэй уйгур үндэстнийг буруутгасан юм.
Түүнчлэн өнгөрсөн 2013 оны аравдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотын төв Тян Ань Миний талбайд автомашинтай этгээдүүд хүмүүсийг дайрч, осолдсон нь дэлхийг цочроосон билээ. Ослыг Хятадын эрх баригчид террорист халдлага хэмээн баталж, уйгуруудын хийсэн хэрэг гэж мэдэгдсэн юм. Үүний дараа Хятадын Засгийн газар исламын шашинт уйгур үндэстэн оршин суудаг баруун өмнөд хэсгийн Шинжаанд тавих хяналтаа чангатгах арга хэмжээ авсан. Гэвч Хятадад удаа дараалан гарч буй дээрх халдлагуудаас үзвэл Тян Ань Миний талбайд болсон халдлага уйгуруудыг улам өдөөсөн мэт санагдана.