“1111 төв”-д 890 гаруй иргэн ханджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

“1111 төв”-д 890 гаруй иргэн ханджээ

Засгийн газрын “1111 төв”-д өнгөрсөн долоо хоногт 890 гаруй иргэн ханджээ.

Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явц, төслийн санхүүжилт болон зээлийн нөхцлийн талаарх асуулт түлхүү иржээ. Энэ асуултад Эдийн засгийн хөгжлийн яамнаас Монгол Улсын хөгжлийн банкны 70130513 дугаарын утсанд холбогдож,  төслийн шалгаруулалтын талаар тодорхой  мэдээлэл авах боломжтой гэсэн  хариу өгсөн байна.
 
“Орон сууцны ипотекийн зээл” хөтөлбөрт амины орон сууцыг хамруулах журам хэзээ гарах талаар цөөнгүй иргэн хандлаа. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд өөрийн эзэмшлийн газар болон өмчилж авсан газартаа амины тохилог орон сууц барих буюу худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан “Амины орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн батлагдвал амины орон сууц барих болон худалдан авах иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэнэ гэсэн хариултыг Барилга, хот байгуулалтын яамнаас өгч байна  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж