Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Перу Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 13-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон БНПУ-ын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн зургаан сарын хугацаанд 90 хүртэл хоног тус тусын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой болж байна.
Эх сурвалж: www.mfa.gov.mn