
Босогчдын дарга нарын нэг байсан Санчес Серен ерөнхийлөгчийн сонгуульд ялан Сальвадорын ерөнхийлөгч боллоо гэж Agence France-Presse мэдээлж байна.
Үндэсний бүгд найрамдахчуудын холбооны нэр дэвшигч Норман Киханог тэр ялимгүй давуугаар ялжээ. Санчес Серен энэ сонгуульд Фарабундо Мартийн нэрэмжит үндэсний чөлөөлөх фронтоос нэр дэвшсэн байлаа.
Сальвадорчууд улсын түүхэнд анх удаагаа 1979–1992 онуудын иргэний дайнын босогчдын даргыг ерөнхийлөгч болгохоор санал өглөө.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР