Баянзүрхийнхэн дайчиддаа хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Баянзүрхийнхэн дайчиддаа хүндэтгэл үзүүлэв

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүллээ. “Андуудаа одонгоо зүүцгээ” хүндэтгэлийн цэнгүүнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Цэргийн штабын дарга Ч.Цог, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн 3000 гаруй дайчинд зориулсан “Андуудаа одонгоо зүүцгээ” хүндэтгэлийн цэнгүүнийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын командлагч, бригадын генерал Р.Сүхбат нээж үг хэлсэн.  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон дүүргийн удирдлагууд цэнгүүний нээлтийн дараа чөлөөнд гарсан 10 генералд хүндэтгэл үзүүлж, мөн Ардын жүжигчин Ө.Баярмагнай ая дуу өргөсөн юм. “Андуудаа одонгоо зүүцгээ” цэнгүүнд СТА Ц.Баттөр, А.Батбаатар, Ч.Баярмаа болон ЦДБЭЧ-ын найрал дуучид, БХИС-ийн “Соёмбо” цэнгээнт бүжгийн хамтлаг, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хөгжимчид ирж мэндчилгээ дэвшүүлэв.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж