Газаас Израиль руу дахин пуужингаар харвав

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Газаас Израиль руу дахин пуужингаар харвав

Газын зурвасаас Израилийн нутаг руу дахин дөрвөн пуужинг харважээ. Өмнө нь палестинчууд 25 пуужингаар Израилийг буудах үеэр нэг хүн хөнгөн шархадсан байлаа.

Дараа нь Израилийн нисэх хүчин Газын зурвас дахь палестины дайчдын 29  байрлалыг бөмбөгджээ. Палестины автономийн ерөнхийлөгч Махмуд Аббас Израильд хандан Газын зурвасын байдлыг хурцатгахгүй байхыг уриалжээ.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Израильд айлчилж байгаа үеэр энэ хэрэг явдал болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж