Хятадын эдийн засаг өнгөрсөн долоо хоногт

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг өнгөрсөн долоо хоногт

Хятад улсын өнгөрсөн долоо хоногийн
эдийн засгийн үзүүлэлтээс үзэхэд, экспорт тавдугаар сард жилийн өмнөх
үеэс 48.5 хувиар, жижиглэнгийн борлуулалт жилийн 18.7 хувиар, үйлдвэрлэл
16.5 хувиар, М2 мөнгөний хэмжээ 21 хувиар өссөн байна. Түүнчлэн
тавдугаар сарын хэрэглээний үнийн инфляци жилийн 3.1 хувьд хүрсэн нь
сүүлийн 19 сарын хамгийн өндөр дүн бөгөөд засгийн газрын зорилтоос
давжээ. Үйлдвэрлэлийн үнийн инфляци 7.1 хувьд хүрсэн нь мөн л сүүлийн 20
сарын хамгийн дээд үзүүлэлт юм. М2 мөнгөний өсөлт жилийн Эдгээр
мэдээллүүд нь Хятадын төв банкнаас эдийн засагт өгсөн үнэлгээтэй зөрж
байгаа юм. Мягмар гаригт Хятадын төв банк тус улсын дотоодын эрэлт болон
эдийн засгийн сэргэлт батжаагүй байна хэмээн үнэлсэн юм. 

Үүнээс гадна өнгөрсөн сард Хятадынтомоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн
үнэ өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн байна. Харин үл хөдлөх
хөрөнгийн үнийн хэт хөөрөгдөлөөс сэргийлсэн засгийн газрын арга
хэмжээний үр дүнд үл хөдлөх хөрөнгийн борлуулалт өмнөх сараас 25 хувиар
буурсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн 27.5 хувиар өсчээ. 

Дээрх тоо баримтууд нь Хятадын засгийн газарт юанийн ханшийг чангаруулах
дарамтыг өсгөж байна. “Хятадын эдийн засаг мэдэгдэхүйц хүчтэйгээр
сэргэж байгаа ба инфляци, мөнгөний үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалт
өсч байгаагаас хэт халалт бий болох эрсдлийг бий болгож байна. Иймээс
АНУ-ын дарамт шахалт нэмэгдэхээс өмнө Хятадын засгийн газар юаний
ханшийг аль болох хурдан чангаруулах шаардлагатай” хэмээн Хонг Конгийн
Daiwa Capital Markets компанийн эдийн засагч К.Лай ярьж байна. АНУ-ын
сангийн сайд Т.Гэйтнер Хятадын засгийн газрын юаний бодлогыг дэлхийн
эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байна хэмээн шүүмжилсэн бөгөөд АНУ-ын
хууль боловсруулагчид юаний тогтмол ханш өөрчлөгдөхгүй бол үүний эсрэг
импортын татвар ногдуулах хуулийн төслийг дэвшүүлжээ.

Б.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж