Нөгөө талаас нь Ц.Мөнхбаяр нарын энэхүү үйлдэлд ийм ял оноож байгаа нь байгаль орчноо хамгаалах зорилготой олон иргэний байгууллагын тэмцлийг мохоох гэсэн санаатай үйлдэл. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээр тэмцсэнд жирийн иргэд бус олон арван лиценз бариад явж байгаа улстөрчид л айж байгааг хэллээ.
“Засгийн газар урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй гол буруутан төдийгүй их говийн тусгай хамгаалалттай газраас Талын мэлтэс, Хатан суудал зэрэг газрыг гарган ашиглах санаархалаа зогсоохыг хатуу шаардаж байна. Ц.Мөнхбаяр, түүний нөхдийг ингэж шийтгэх учиргүй. Монголын байгаль орчны иргэний зөвлөл эх орончидтой хамт. Тэднийг газар дэлхийн лус савдагууд ивээг” гэж хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлаж байлаа.
Дашрамд сонордуулахад, Урт нэртэй хуулийн эсрэг тэмцэн 21 жил зургаан сарын ял аваад байгаа Ц.Мөнхбаяр нь олон улсын байгаль орчны Голдманы сангийн нэрэмжит шагналтай гэнэ.
Б.ӨЛЗИЙБАЯР