Оросыг гишүүн болгох хэлэлцээрээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Оросыг гишүүн болгох хэлэлцээрээ зогсоов

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (ОECD) энэ байгууллагад Оросыг элсүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг хойшлуулснаа зарласан тухай Reuters мэдээлэв.

Тус байгууллага мэдээлэхдээ, түүний бүх гишүүд нь Украинтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн “Украинд тулгараад байгаа улс төрийн асуудлыг шийдэхэд туслахаар үүрэг авсан” гэлээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагад Оросыг 2015 онд элсүүлнэ гэж өмнө нь яригдаж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж